Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо урлагаа орхисон ч олны хараанд өртсөөр байгаа билээ. Нөхөртэй болж хоёр хөөрхөн охины ээж болсон тэрбээр ихээхэн намба сууж, үзэсгэлэнтэй болсон.

Тэрбээр нөхрийнхөө талаар "2011 онд ажлаар Архангай аймагт очсон. Тоглолтын дараа байгаль дэлхий их өөрчлөгдөж гоё болсон. Булган уулан дээр очиж сүү өргөж ажил амьдрал маань сайн явж байна. Сайхан хань ижлийг минь өгөөч ээ гэж гуйсан" хэмээн нуулгүй ярьж байсан удаатай. Тэгвэл энэ зуныг хөдөө өнгөрүүлж байгаа бөгөөд нөхрийнхөө нутагт амарч байгаа гэнэ. Түүний гоё сайхан даашинзтай гэрл зураг олны хүртээл болдог байсан. Тэгвэл энэ удаад "саальчин төрхөө" ийнхүү дэлгэв.