Монгол улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчид болон УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Түүний өргөн бариад байгаа бүтцээр яамд болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудийн нэр дараах байдлаар өөрчлөгдөх юм байна.

Улсын Их Хурлын 2014 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид Засгийн газрын нийт 9 тохируулагч агентлаг, 18 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар тогтоосныг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-1/130 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн саналд 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын харьяалах байгууллагын тоо болох 27 өөрчлөгдөөгүй. Гэхдээ Үндэсний статистикийн хороог Улсын Их Хурлын харьяанд дахин байгуулахаар тусгаснаар өмнөх төрийн тогтолцоо, бүтцээс нэг байгууллага илүү байгуулагдахаар байна.

Шинээр 4 агентлаг байгуулж, зарим яамдын болон татан буулгасан агентлагийн хариуцаж байсан чиг үүргийг шилжүүлсэн бөгөөд 4 агентлаг татан буулгаж холбогдох чиг үүргүүдийг шинээр байгуулах болон бусад агентлагуудад бүхлээр нь болон хуваан шилжүүлсэн. Нэгтгэх, хуваах замаар нийт 5 агентлагийг 4 агентлаг болгосон байна.

Мөн түүнчлэн, тодорхой чиг үүрэгт өөрчлөлт оруулалгүйгээр нийт 6 агентлагийн зөвхөн нэрийг өөрчилсөн байна.

Ирүүлсэн саналыг дэлгэрүүлэн харьцуулж үзвэл дараах өөрчлөлтүүдийг хийхээр тусгасан байна. Үүнд:

  1. Шинээр байгуулсан агентлагуудын талаар

 

Тохируулагч агентлаг

 

Хэрэгжүүлэгч агентлаг

1

Үндэсний хөгжлийн газар

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Үндэсний хөгжлийн газрыг байгуулж Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хөрөнгө оруулалтын газар /хэрэгжүүлэгч агентлаг/-ыг татан буулгаж чиг үүргийг шилжүүлсэн.

1

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг байгуулж Худалдан авах ажиллагааны газрын чиг үүргийг шилжүүлэхээр тусгасан. Төрийн өмчийн хороог 2015 оны 100 дугаар тогтоолоор татан буулгасныг дахин байгуулж байна.

2

Биеийн Тамир Спортын газар

Боловсол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн Тамир Спортын газрыг шинээр байгуулахаар тусгасан

3

Соёл, Урлагийн газар

Боловсол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Соёл, Урлагийн газрыг шинээр байгуулахаар тусгасан.

  • Шинээр нийт 4 агентлаг байгуулсан. Үүнээс:
    • татан буулгасан 1 агентлагийг дахин байгуулсан;
    • шинээр 3 агентлаг байгуулсан.

  1. Татан буулгасан агентлагуудын талаар

Тохируулагч агентлаг

 

Хэрэгжүүлэгч агентлаг

байхгүй

1

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хөрөнгө оруулалтын газар /чиг үүргийг Үндэсний хөгжлийн газарт хамааруулсан/

2

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Худалдан авах ажиллагааны газар /чиг үүргийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хамааруулсан/

3

Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Тахарын ерөнхий газар /чиг үүргийг Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хуваан хамааруулсан/

  • 4 агентлаг татан буулгасан.
  • Холбогдох чиг үүргүүдийг шинээр байгуулах болон бусад агентлагуудад бүхлээр нь болон хуваан шилжүүлсэн.

  1. Өөрчлөн байгуулсан агентлагуудын талаар

Тохируулагч агентлаг

 

Хэрэгжүүлэгч агентлаг

байхгүй

1

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Оюуны өмчийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх хүрээн дэх Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт нэгтгэж Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсан. Ийнхүү өөрчлөхдөө статистикийн чиг үүргийг Үндэсний статистикийн хороо байгуулан УИХ-ын харьяанд шилжүүлэхээр тусгасан байна.

2

Уул уурхайн сайдын эрхлэх асуудлыг хүрээн дэх Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэж Ашигт малтмал, газрын тосны газар болгон нэгтгэсэн

3

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон хариуцах чиг үүргийг өргөжүүлсэн.

4

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Гааль, татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэсэн хоёр хэрэгжүүлэгч агентлагт хуваан зохион байгуулсан.

  • эрхлэх чиг үүргээс хамааруулан 4 агентлагийг 2 агентлагт нэгтгэсэн.
  • 1 агентлагийг 2 агентлагт хуваасан.
  • Үндэсний статистикийн хороог УИХ-ын харьяанд дахин бие даасан байгууллага хэлбэрээр байгуулахаар тусгасан.

 

  1. Зөвхөн нэр өөрчилсөн агентлагуудын талаар

 

Тохируулагч агентлаг

 

Хэрэгжүүлэгч агентлаг

1

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрыг “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар” болгон өөрчилсөн.

1

Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыг Гадаадын иргэн, харьяатын газар болгон өөрчилсөн.

2

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын асуудлын хүрээн дэх Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгон өөрчилсөн.

2

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Стандартчилал, хэмжил зүйн газрыг Стандарт, хэмжил зүйн газар болгож өөрчилсөн.

3

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болгон өөрчилсөн.

4

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын асуудлын хүрээн дэх Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болгон өөрчилсөн.

  • Тодорхой чиг үүрэгт өөрчлөлт оруулалгүйгээр нийт 6 агентлагийн зөвхөн нэрийг өөрчилсөн.

 

  1. Өөрчлөлт ороогүй агентлагууд

 

Тохируулагч агентлаг

 

Хэрэгжүүлэгч агентлаг

1

Тагнуулын ерөнхий газар

1

Цаг уур, орчны шинжилгээний газар

2

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

2

Архивын ерөнхий газар

3

Онцгой байдлын ерөнхий газар

3

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

4

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

4

Иргэний нисэхийн ерөнхий газар

5

Цагдаагийн ерөнхий газар

5

Мал эмнэлэг, үржлийн газар

6

Хил хамгаалах ерөнхий газар

7

Зэвсэгт хүчний жанжин штаб

  • Тохируулагч 7, хэрэгжүүлэгч 5 агентлаг, нийт 12 агентлагт аливаа өөрчлөлт ороогүй байна.

 

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгажээ. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд;
  2. Монгол Улсын Шадар сайд;
  3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
  5. Гадаад харилцааны сайд;
  6. Сангийн сайд;
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд;
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
  9. Батлан хамгаалахын сайд;
  10. Барилга, хот байгуулалтын сайд;
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
  12. Зам, тээврийн сайд;
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
  15. Эрчим хүчний сайд;
  16. Эрүүл мэндийн сайд.

Мөн шинэ Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд үндсэн чиг үүргийн, харин Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Зам, тээврийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар тусгасан байна.

Ингэснээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа яамд ийм нэртэй болж өөрчлөгдөх юм.

 

 

 

Ерөнхий чиг үүргийн

1/Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам;

1/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;

2/Гадаад хэргийн яам;

2/Гадаад харилцааны яам;

3/Сангийн яам;

3/Сангийн яам;

4/Хууль зүйн яам;

4/Хууль зүй, дотоод хэргийн яам;

 

5/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;

Чиглэлийн

5/Аж үйлдвэрийн яам;

 

6/Барилга, хот байгуулалтын яам;

6/ Барилга, хот байгуулалтын яам;

7/Батлан хамгаалах яам;

7/ Батлан хамгаалах яам;

8/Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам;

8/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам;

9/Зам, тээврийн яам;

9/ Зам, тээврийн яам;

10/Уул уурхайн яам;

10/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;

11/Хөдөлмөрийн яам;

 

12/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам;

 

13/Хүнс, хөдөө аж ахуйн яам;

11/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;

14/Эрүүл мэнд, спортын яам;

12/ Эрүүл мэндийн яам;

15/Эрчим хүчний яам.

13/ Эрчим хүчний яам.

 

Дээрхи өөрчлөлтийг өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүн санал нэгтэйгээр хэлэлцэхийг дэмжсэн тул хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.