09 сарын 29-ны өдрийн зурхай

Өдрийн өнгө

            Билгийн тооллын 25. Гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

                                                            Хонины орд

            Ухаантай хүмүүс аливаа зүйлд хүлээцтэй хандаж чаддаг. Хонины ордныхны хувьд өнөөдөр ухаантай хүн шиг байх хэрэгтэй. Амьдралынхаа зарим нэг зүйлд хэтрүүлж хандахаас зайлсхий. Өөрийн амьдралын хэв маягаа шинжилж муу зуршлаа хая. Өрсөлдөгч ба хамтрагч тань хэрхэн хүсэл тэмүүллээ жолоодон залж байгааг та сурах хэрэгтэй. Таныг хэн нэгэн ямар нэгэн зүйлд уруу татаж болзошгүй тул сэрэмжтэй бай.

Үхрийн орд

           Тогтворгүй өдөр. Од эрхэс өнөөдөр уйтгартай уур амьсгалд тайван бус хувирамтгай байхыг онцолж байна. Гэр бүл гэр орны асуудлууд хувирамтгай байна. Зарим нэг хүндрэл бэрхшээлүүд нь амархан шийдэгдэх магадлалтай. Өөрсдөө хийх нь амжилттай бөгөөд сэргээн шинэчлэх засварын үед таны зарим нэг гайхамшигтай туршлага харагдана. Шуналтай борлуулагч үхрийнхэний хувьд төсвөө арвижуулж чадаагүй бол банкны дэвтрээ гэртээ орхи. Олонтойгоо бужигнах дуртай хүмүүс өөрсдийг нь илүү өдөөж өгөх найз нөхөд хамаатнуудаа эрж хай.

Ихрийн орд

            Тайтгарах өдөр. Өнөөдөр огторгуй ертөнцөд буй гариг эрхэс завгүй байна. Ихрийнхэний найдаж байсан зүйлс одоо биеллээ олно. Нийгэмлэг алинтай нь ч ажилласан сэтгэлийн түгшүүрт автаж магадгүй. Хэрэв клубын оролцоо танд хөгжилтэй бус ч сэтгэлд тань нийцэж байгаа ч таныг гэр бүлээс тань холдуулж буй үйл ажиллагаанд оролцох цагаа багасга. Гоонь эрчүүд өөрсдийн ажилдаа хэт анхаарснаар ойр дотно хүмүүсдээ үл хайхарч буй мэдрэмжийг төрүүлнэ. Тайван бай. Өнөө орой дотны, хүндэлдэг хүмүүстэйгээ хамт гэртээ бай.

Мэлхийн орд

            Эв найртай өдөр. Дур булаам хайр дурлалтайгаа учирч түүнийгээ хүн бүрээс нуухыг хүснэ. Хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрөөж дотно харилцааг бий болго. Магадгүй та өөрийн тань гэр хүмүүс өглөө ирж явж байдаг хурдны зам шиг болохыг анзаарах болно. Тиймээс шинэхэн хайртайгаа илүү удаан хамт байх арга олохыг хичээ. Ганц бие мэлхийнүүд өөрийн чөлөөт цагийг байдаг л энгийн маягаар өнгөрөөх болно. Тиймээс бүжгийн хичээл, уран зураг дуу хөгжмийн хичээлд явж эхэл. Өөрийгөө илэрхийлэх арга барилаа баяжуулахын тулд танд урам зориг өгдөг хүмүүстэй уулз. Өнөөдөр бол хайртай хүмүүнийхээ төлөө болон өөрийнхөө төлөө цаг гаргах өдөр.

Арслангийн орд

            Тайван өдөр. Төвөгтэй асуудлыг тал бүрээс нь хар. Шийдэхэд тийм ч хэцүү биш байх болно. Хэн нэгнээс тусламж гуйхаас бүү ай. Ойрхон байгаа хэн ч гэсэн тусламжийн гараа сунгахад бэлэн байх болно. Та нарын зарим нь хандив цуглуулах, нийллэг зохион байгуулах ажилтай байж магад. Арслангийнханы няхуур зан, мөнгө зарцуулах чадвар, хүмүүсийг удирдан зохион байгуулах чадвар энэ үүргээ гүйцэтгэхэд тусалж, та дэвшилт гаргана. Сар таны ордод байгаа тул таны нарийн чадвар, авьяас билэг эрчимжинэ.                                                                     

Охины орд

            Будлиантай өдөр. Заримдаа танд хөршөөсөө дутахгүйн тулд эсвэл бусдад гайхуулахын тулд мөнгөө үрэх тохиолдол гардаг байх. Гэхдээ та энэ бол зүгээр л дэмий цагаа үрж байгаа хэрэг гэдгийг маш сайн мэдэж байгаа. Хэрэв та өнөөдөр хэтэрхий их мөнгө үрвэл санхүүгийн асуудал таны санааг удахгүй зовоож эхлэх нь зүгээр л цаг хугацааны зүйл байх болно. Та өөрийнхөө амьдралын бусад дутагдалтай талыг нөхөхийн тулд амьдралынхаа нэг талбарт хэтэрхий их төвлөрч байгаа эсэхээ сайн бодож үзээрэй.

Жинлүүрийн орд

            Азтай өдөр. Амттаны гариг сугар элбэг дэлбэг бархасбадь гаригтай амжилттайгаар холбогдсон тул аз, ивээл энэрэл таны замд үргэлжлэн ирэх болно. Та гэнэтийн урамшуулал авч магад. Өөрийн тань хувьд гэр бүл чинь нэгдүгээрт тавигдана. Хайртай хүмүүстэйгээ нийлж цугларах нь баяр хөөртэй дурсамжаар дүүрэн, аз жаргалтай яриа өрнүүлсэн онцгой тохиолдол байх болно. Хайр дурлалын мэдрэмж хүчтэй, залуу хосуудын хувьд зөвхөн хоёулханаа зугаалахад гайхамшигтай цаг. Ганц бие жинлүүрүүд романтикаар бусдын анхаарлыг татахын тулд өөрийн дур булаам байдал, бусдыг татах хүчиндээ найдаж болно.

Хилэнцийн орд

            Хянамгай байх өдөр. Та энэ өдрийг гэртээ хань ижил үр хүүхэд аав ээжийгээ халамжилж өнгөрөө. Хянуур бай. Үр хүүхэддээ илүү анхаарал тавь. Хэн нэгэнд найдсаны хэрэггүй. Санхүүгийн талаар тусламж хүсэгчдэд итгэсний хэрэггүй. Гэр бүлээрээ эрүүл мэнддээ анхаар.

Нумын орд

            Завгүй өдөр. Энэ өдөр эхлүүлсэн ажил сайн үр дүн авч ирэх төлөвтэй байна. Аливааг зөв төлөвлөж чадвал мөрөөдөл биелж болно. Тиймээс хийхийг хүсч буй бүх зүйлийн талаар эргэцүүлэн бод. Хэрвээ та илүү зэрэг дээшлүүлэх мастер докторын боловсролыг эзэмшихийг хүсч байгаа бол интернэтийг ашиглан хэрэгтэй мэдээллийг ав. Энэ нь таны ирээдүйн ажил мэргэжлийн амжилтыг нэмэгдүүлнэ.           

Матарын орд

            Таатай өдөр. Тусламж дэмжлэг хайж буй хүмүүс хэрэгтэй зүйлтэйгээ учирч хүслээ биелүүлэхээс нааш ямар ч хэцүү зүйлтэй учирахгүй. Мөн та одоо зөв гэж бодож буй замаа гүнзгий судлаж мэдэхэд энэ өдөр яг тохирно. Дараа долоо хоногт найзууд болон түншүүд тань таны цаг зав анхаарпыг өөрсөддөө хандуулахыг хүснэ. Хэрвээ та шинээр өөр газар нүүгээд ганцаардаж байгаа бол ойрхон амьдарч буй хүмүүстэйгээ холбогдох хичээл зүтгэл гарга. Та шинэ найз нөхөд ашигтай холбоог байгуулж чадна. Найзуудтайгаа хөгжилдөж цагийг сайхан өнгөрүүлэх таны төлөвлөгөөнд байгаа зүйлсийн нэг.

Хумхын орд

            Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ авч болзошгүйг од эрхэс батлаж байна. Гэр бүлийнхэнтэйгээ харьцах арга маягаа өөрчлөх бололтой. Энэ орой гэр бүлийнхэндээ зориулан бяцхан баяр зохион байгуул. Энэ нь та бүхэнд баяр баясгалан бэлэглэж та болон таны хань үр хүүхдүүд энэ оройг удтал мартахгүй байх болно.

Загасны орд

            Дахин сэргээх өдөр. Хамтран ажиллагчтайгаа романтик болон нийгмийн идэвхтэй харилцаатай байснаар өнөөдрийг маш хөгжилтэй өнгөрөөх болно. Та заримдаа гэртээ, гэрийн ажил хийж утасны дуудлаганд хариулахаас илүүтэй ажил дээрээ байхыг хүсэх болно. Мэдрэмжтэй бай харин хаалганы хонх таны төлөвлөгөөг тасалдуулж болох юм. Өглөө эрт зугаалангаа хотын төвд таалагддаг кафедаа өглөөний цайгаа ууж, өөрт хэрэгтэй гэрээ хэлэлцээг байгуулж мөн романтик уулзалтанд ч очиж магадгүй. Өөрийн эд зүйл, ихэмсэг байдалдаа хянуур болгоомжтой хандах хэрэгтэй.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.