2016 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 402 авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2 , сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Жуковын хойд автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 62 настай эмэгтэй Д-г унагаж гэмтээсэн.

ЧД-ийн нутаг Баруун сэлбийн нудамж 15-р байрны урд замд T.Prius маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 06 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.