Би одоо 25 настай. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Та бүхнээсээ нэг зүйл асуух гэсэн юм. Юу гэхээр манай нөхөр бид 2 анх танилцаад удаагүй байхад надаа баяр болгоноор хөөрхөн бэлэг сэлт авч өгөөд л мөн ч их эрхлүүлдэг байлаа. Гэтэл хүүхдээ төрүүлээд гэртээ суугаад ирсэн чинь юун бэлэг битгий хэл болсон л доо. Мэдээж ганц хүний орлого ч хүрэхгүй байгаа. Гэхдээ жилд ганц болдог төрсөн өдрөөр минь бялуу ч авч өгсөнгүй. Хүүхэд маань 1 ой гарч яваа юм. Цэцэрлэгт оруулах нас нь болоод ирэнгүүт ажилдаа л хурдан орьё гэж бодож байна. Ийм эрчүүд хэр их байдаг бол эхнэрээ болгоод хүүхэд гаргуулчихвал энэ надаас холдохгүй юм чинь бэлэг сэлт авч өгч яадаг юм гэж боддог бололтой. Хэдий ганцаараа ажиллаж байгаа ч эхнэрийнхээ саяхан болсон төрсөн өдөрт ганц бялуу аваад ирж болно доо. Би их горьдож байсан юм. Манай хүргэн ах эхнэр нь хоёр охин гаргасан тэгээд наадмаар хүүтэй болсон эхнэртээ их гоё бэлэг өгч, бяцхан найр хийсэн. Гэтэл ийм сайхан үйл явдлыг харсан би ганц бялуу горьдох нь ойлгомжтой. Хүн хүний амьдрал өөр ч гэлээ өөрийн болгоод авахаараа арай ч ингэж болохгүй биз дээ бүүр гомдоод байх юм.