УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг давхар хашихаар боллоо. Сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр Эрүүл мэндийн яамны ажилтан албан хаагчидтай уулзалт хийж байгаа юм.