Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Би 35 настай өөрийн гэсэн тогтсон ажилтай, дээд боловсролтой залуу байна. Би хар багасаа л эхнэртэйгээ нийлж энэ амьдралыг босгосон. Гэвч бид хүүхэдгүй. Гол асуудал гэвэл саяхан манай ажилд 17-той жоохон оюутан охин цэвэрлэгчээр ажилд орсон юмаа. Тэгээд хөөрхий өнчин охин зайлуул, 1 өдөр нус нулимстайгаа холилдсон миний өрөөг цэвэрлэж байхад нь яасан ийснийг нь асуутал өрөнд ороод нөгөө хүн нь олж цагдаад барьж шорон оронд хийнэ гэсэн гээд сэтгэлээр уначиж. Бид жаал ярилцаж байгаад тайвшир гээд тэврээд, хэрэгтэй мөнгийн өгөөд боломжтой болохоороо өгөөрэй гэлээ.

Тэгтэл гай болж эхнэр ороод ирдийн, хэсэг зогсож байснаа тортой авчирсан юмаа шидээд наадхантайгаа гудар гэчээд гараад явчлаа. Би ч хойноос нь гүйж очиж юу ч болоогүй бүх юмаа хэллээ. Бодоод үзлдээ би бараг өөрийнхөө дүү охин шиг охиныг яаж өөр нүдээр харахийн бэ, үнэхээр сайхан сэтгэлээр л туслая гэж бодсон, хэзээ 1 өдөр миний хүүхэд миний дүү ингээд явж байх ч юмуу хэн мэдлээ. Орой ажлаа тараад очтол хамаг юмаа хамж аваад алга болсон байх юм. Би яаж эхнэртэй ойлгуулж буцаад нийлэх вэ?