Би одоо 7 сартай жирэмсэн. Гэтэл хүүхдийн маань аав надаас салаагүй байж хуримаа хийх гэж байгаа юм байна. Мэдээд ёстой шоконд орлоо. Миний хайрлаж байсан хүн миний хүүхдийн аав нэг тийм өөр шашны хүн. Ээж нь эхнэрийг нь олж өгөөд хуримыг нь хийлгэдэг юм байх оо. Ёстой гайхмаар би харин хэвлийдээ байгаа үрээ тэгээд өрөвдөлтэй үлдсэн дээ. Гэхдээ яахав би үртэй болно сайхан даа.

Надад бүр их жаргал илүү жаргал ирж байгаа болохоор төрөхөө хүлээгээд л сууж байна даа. Намайг төрөхөөс өмнө тэр хурим нь болох болох юм байна. Тэр үед яахыг би хэлж мэдэхгүй л байна.