Би найз залуутайгаа үерхээд хоёр жил болж байна. Албан ёсоор бэр гуйчихсан. Аав ээж нар тусдаа гаргана гээд байр сав, тавилга бэлдэж өгч байгаа. Хоорондоо асуудалгүй ч гэсэн би жирэмсэн болохгүй юм. Огт хамгаалахгүй байгаа. Надад учир нь байгаа байх гээд эмэгтэйчүүд, ЭХО-д харуулсан. Бариач дээр хүртэл очиж сав доошилсон байна уу гэж үзүүлсэн. Фолийн хүчил сүүлийн 2 сар ууж байна. Гэсэн ч ерөөсөө жирэмсэн болохгүй байна. Одоо найз залуугаа үргүй юм байхдаа л гэж бодож байна. Гол нь үртэй үгүйг нь яаж мэдэх үү? Ер нь үр суулгах эмнэлэгт хандах уу? Үргүй байвал яах вэ?