Сүүлийн өдрүүдэд амтай болгон, хөлтэй болгоны хошуурч байгаа газрын нэг бол E mart дэлгүүр болж байна. Өчигдөрөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэн хэрэглэгчдээ хүлээн авсан тус дэлгүүр нэлээд олон зүйлийг төлөвлөн хийх хэрэгтэйг ганц өдөрт л харуулж, нэлээд олон хэрэглэгч бухимдан гарч ирж байна.

Өчигдөрийн хувьд л гэхэд 10 цагаас нээлтээ хийгээд удаагүй байхдаа төд удалгүй хаалга үүдээ бариад эхэлжээ. Учир юу гэюэд хэт их ачаалал үүссэн гэсэн тайлбар өгөв. Баярын өдрүүдэд угаасаа хэрэглэгчдийн эрэлт нэмэгддэг учир энэ мэтээр хэрэглэгчээ гомдоогоод байвал юу болох вэ.

Хүн их учир хэсэгчилж дотогш оруулна, дотор ороод бараагаа бичүүлэх гэтэл “Өнөөдөр ажиллахгүй. Ачаалал их байгаагаас кассын машин эвдэрсэн” гэсэнэ тайлбар өгч олон хэрэглэгчийг гомдоож байлаа. Түүнчлэн цахим сайтнаа "Манай дэлгүүр хэт их ачаалалтай байгаа учир хэрэглэгчид та бүхэн оройн цагаар эсвэл дараа нь хэт их ачаалал үүсгэлгүй ирээрэй" гэх утга бүхий уг мэдэгдэл бичиж сууж тийм ч тохиромжтой үйлдэл биш болов уу

Ийнхүү хямд үнэ, шинэ бараа бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ амласан "Имарт" сүлжээ дэлгүүр нээгдсэн өдрөөрөө үйлчүүлэгчдийг бухимдуулж эхэллээ.

Үүнээс гадна өчигдөр орсон борооны улмаас тус дэлгүүрийн цахилгааны сүлжээнд доголдол гарсан учир өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоон хаажээ. Энэ мэтээр нээлтээ хийсэн даруйдаа л олон асуудал үүсгээд байгаа тус дэлгүүр цаашид үйл ажиллагаандаа улам анхаарах хэрэгтэй болов уу.