Дөрвөн жилийн өмнө найзынхаа төрсөн өдөр дээр танилцсан нэг бүсгүйн утасны дугаарыг аваад залгаж уулзахаар өдөр товлосон юм. Би чинь өдөржин догдлоод л гангалаад л ажил дээрээс гарах гэж байтал эхнэрээс “Хань нь дуртай хоолыг чинь хийчихлээ эртхэн ирээрэй” гэсэн мессэж ирэх нь тэр. Ингээд л би гэж хүн эхнэр үү, шинэхэн амраг уу гээд л ёстой толгой хоёр хуваагдаж бөөн бодол, эргэлзээ.

Ингээд би тэр хүүхэнтэй уулзалгүй гэр рүүгээ явсан юм даа. Тэр хүүхэн миний утас руу баахан залгасан ч авч чадаагүй. Эрчүүд эхнэрээ маш хурдан хугацаанд толгойд нь хуурах бодол орж ирдэг юм байна лээ. Тиймээс эхлээд сайн бодоод дараа нь хуурах уу яах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Намайг тэр үед эхнэр хоол хийчихлээ гэж дуудаагүй бол яг хуурчихсан байгаа.