Энэ удаагийн “Mobile news”-ээр Буриад улсын Ардын жүжигчин, “Премьер министр” хамтлагийн дуучин, МУСТА Б.Амархүүтэй ярилцаж Дуучин Б.Амархүү найз бүсгүйгээсээ салжээ гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Анх наймхан настайдаа аавыгаа даган ОХУ-ын Буриадыг зорьж, 19-н насандаа 240 сая хүн амтай ОХУ-ын “Народны артист” телевизийн шоунд 30 мянган оролцогчоос ялагч болон тодорч эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа дуурсгасан билээ.

Түүнчлэн дуучин Б.Амархүү өнгөрсөн 2012 оны 11 сард болсон  “Гэртээ харих зам” нэртэй анхны бие даасан тоглолтын тайзан дээрээ Азийн топ модель О.Ариунзул хэмээх гоо үзэсгэлэнт бүсгүйг “Миний хайртай бүсгүй” хэмээн зарлаж хайр сэтгэлээ илчилсэн. Удалгүй тэд сүй тавьсан бөгөөд өнөөдрийг хүртэл хайр дурлалдаа умбаж, цаг ямагт хамтдаа байж сайн сайханд тэмүүлж яваа юм.

Гэтэл сүүлийн үед тэдний талаархи худал мэдээллүүд ихээр цацагдаж байгаа тухайд дуучин Б.Амархүү “Бид бусдын л адил сүй тавьж, аав ээж ах дүү нартаа хүндэтгэлтэй хандаж байгаа бөгөөд бидний хайр дурлал гал халуунаараа байгаа. Түүнчлэн тун удахгүй бүх монголчууддаа хуримын зар дуулгах болно” хэмээлээ.  

Бэлтгэсэн : Э.Цэнд Аюуш