Цахим ертөнцийн жиргээчид дунд Танхай эмээ нэрээр алдаршаад буй эрхэм өдийг болтол нууцлаг нэгэн хэвээр байгаа. Түүний хэн болохыг олж тогтоох гэж олон янзын таамаг дэвшүүлэн ярьдаг.

Нийгэм болоод улс төрчдийг эвлүүлэг хошин зургаар шүүмжилдэг түүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн байр сууриа илэрхийлэн Танхай эмээгийн үйлдлүүдийг цаашид тэвчихгүйгээ илэрхийллээ. Тэрбээр Танхай эмээгийн сүүлд оруулсан зурагны дор "Шүүмжилж болно. Гүтгэлэг, доромжлолыг цаашид тэвчихгүй юм байна" гэжээ.

Ямартаа ч Танхай эмээ жиргээгээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд тэрээр Ерөнхий сайдыг иймэрхүү байдлаар фото егөөдөл хийсэн байна.