Охид бүсгүйчүүд бүгд л анхны шөнөө хайртай залуутайгаа үдэхийг мөрөөддөг байх. Би ч бас тэр хүмүүсийн л нэг байлаа. Анхны минь шөнө миний амьдралын хамгийн гайхалтай өдөр байх болно гэж итгэдэг байлаа. Тэр тухайгаа найзуудтайгаа ярьж, гайхуулаад л... Даанч надад тийм аз тохиогоогүй юм даа. Харин ч тэр тухай хүмүүс өөр өөрсдийнхөө дурсамжийг хуваалцахад надад хамгийн хэцүү байдаг.

Миний анхны шөнө яагаад миний амьдралыг ингэж өөрчлөв өө гэж өдөр бүр өөрөөсөө асуудаг. Яаж яваад тийм хүнтэй учирчихав. Яагаад ч өөрийгөө өөрчилж чадахгүй байгаадаа үнэхээр их харамсаж байна.
Яагаад гэвэл, миний анхны шөнөө өнгөрөөсөн залуу миний хайртай залуу байсан юм. Анхны шөнөө өнгөрөөхөөс өмнө миний өмнө сөгдөх нь холгүй байсан хүн анхны шөнийн маргааш нь л таг чиг алга болсон. Яагаад гэдгийг нь би үнэхээр ойлгоогүй. Ганц удаа ч над руу залгаж, намайг халамжилж, яаж байна, сайн уу, ямар байна гэдэг ч юм уу юу ч асуугаагүй.

Бүр утсаа авахгүй, мэссэж бичсэн ч хариу бичээгүй. Уг нь тэр үед бүх юм үнэхээр сайхан байсан. Тэр ч бас маш их сэтгэл хангалуун байсан. Бүх зүйл яг л кинон дээр гардаг шиг л сайхан байсан. Анхны шөнө цус гардаг бол надаас ч бас гарсан. Тэр намайг зөвхөн өөрт нь биеэ зориулсныг харсан, итгэсэн, бас баярлалаа гэж хэлсэн.

Анхны шөнөө зориулчихаад байхад тэр эрэгтэй нь маргааш нь ор сураггүй, огт өөрийг нь тоохгүй байхад эмэгтэй хүн галзуурахад ганц хуруу дутуу юм шиг болдог юм билээ. Зөндөө залгаж, зөндөө мэсэж бичсэн. Хариу ирээгүй. Харин хэдэн өдрийн дараа юу гэж хариулсан гээч “Уучлаарай, би чамд хайргүй байсан юм” гэж. Үүнээс болоод би дахиад эр хүнд итгэхийг хүсээгүй. Эр хүнтэй ойртоно гэхээс ой гутдаг болсон. Би магадгүй дахиад эр хүнийг хэзээ ч хайрлаж чадахгүй юм шиг санагддаг болчихлоо. Өөрийгөө яаж өөрчлөх вэ. Би эр нөхөртэй болмоор байна. Даанч намайг тэр залуу шиг хаяад явчих вий гэхээс зүрх үхээд байна. Би эр хүнтэй танилцахаараа хамгийн түрүүнд ийм л зүйл боддог. Надад үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ л үүнийгээ нуугаад, юу ч болоогүй юм шиг л явдаг. Надад туслаач?