Харанга хамтлаг "Алдрын одон"-гоор шагнагдсан билээ. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр Нийслэлчүүдтэйгээ одонгийнхоо хүндэтгэлийн тоглолтыг нижгэр хийв. Тоглолтод тэдний зургаа дахь гишүүн урилгаар оролцлоо. Тус хамтлагийн дуучин олноо хар азарга гэгддэг Х.Лхагвасүрэнгийн хүү Л.Хүлэг шаггүй дуучин болох шинжтэй.

 

Хүүгээ төрөх үед тэрбээр “За, Төрсөн өдөрт минь хүү төрүүлж бэлэг барьсан Хайрт ханьдаа маш их баярлалаа. Мөнх хөх тэнгэрээ баярлалаа. Хурай хурай...” хэмээн цахим хуудастаа догдлон бичиж, хүүтэйгээ болсноо олонд зарлаж байсан нь саяхан. Тэгвэл түүний хүү өдгөө том болжээ.