Ард түмний мисс тодотголыг 17 настайдаа хүртэж байсан Д.Ариунцэцэг олны анхаарлаас холдоод удсан. Алтны магнат Ц.Мянганбаярын хүүхдийг төрүүлээд салсан.

Өрх толгойлсон ээжийн амьдралаар удаан явсан тэрбээр "Баян" Базараагийн эхнэр болсон мэдээг дуулаад удаагүй хөлд хүнд гэдгээ дэлгэж байсан билээ.

"Баян" Базарааг дуучин Д.Оюунтүлхүүрийн нөхөр байсан гэдгээр хүмүүс андахгүй мэддэг. Тэгвэл мисс бүсгүй маань өөрийнхөө хамгийн их аз жаргалынхаа гэрэл зургаар гангарах болов.