Сүүлийн үед фэйсбүүкийн хуудсуудаар болон бусад цахим сүлжээгээр “энэ манай нөхөртэй явалдсан, тэр зээлсэн мөнгөө өгөхгүй байна. Энэ хүн хулгай хийлээ, таньдаг мэддэг хүн байна уу” гэх зэрэг үнэн худал нь мэдэгдэхгүй зураг бичлэг, хэн нэгний нэр хүндийг гутаасан бичвэр, постууд их гарах боллоо. Ингэхдээ хамгаас эрхэм ээж, аав, хань, үр хүүхэд, ах дүү нарт нь асар их уур бухимдал, гомдол, цөхрөл болдог бөгөөд хүний нэр төрд санаатайгаар халдаж байна гэдгээ мэдэж байгаа болов уу. Мөн олны танил хүмүүсийн нэр төрд халдах байдал ч гардаг. Тиймээс тэд тайван байх гэсэндээ гадагшаа гарч амьдрахыг илүүд үздэг болсон юм билээ.

Сонгуулийн үеэр хүртэл бичлэг хийчихээд, бас эвлүүлэг бэлдчихээд нэр дэвшигч нарыг шантаажилж “Тэдэн төгрөг өг. Өгөхгүй бол олон нийтэд цацна гэсэн зүйл нэг бус удаа тохиолдолдсон байгаа. Энэ нь тэдний мөнгө олох гэсэн увиагүй арга бөгөөд монгол хүний мөн чанар ийм болж байгааг харуулж байна. Мөн Монголчууд хэн нэгэнтэй өрсөлдөж, эсвэл өөрөөсөө илүү гэдгийг нь хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс үү. Ийм увиагүй хүмүүстэй тэмцдэг хууль хяналт гэж ер нь байна уу.

Фэйсбүүкээр дамжуулан захын хороололд болсон мэдээлэл баримт нотолгоотойгоор бичлэгтэйгээр гарах болж. Гэхдээ бас худлаа нь ч байна. Зарим нь “Энэ манай нөхөртэй яваад байна ичтэл, өөрийг нь хартал шейр” гэж ирээл гурван хүний дундах булайгаа нөхрийн зурагны хамт дэлгэнэ. Бас эрх нь дэндсэн үү, элдэв охидын хүмүүжилгүй байдал, эцэх эхийнхээ хараа хяналтаас гарч түрсик, левчиктэйгээ авахуулсан зургаа нийтэлцгээх юм. Ингэхдээ санхүүгийн туслалцаа өгөх ах нартай танилцана, танилцья, өнөө шөнийг хамт өнгөрөөе гэхчилэн байж боломгүй аашилна.

Өөрөөр хэлбэл интернэтийн хөгжлөөс болоод гэмт хэрэг хүртэл их гарч байна. Хоёр жилийн өмнө гэхэд л интернэтээр танилцсан охинтойгоо уулзаж, архидаж байгаад толгойг тастаад жорлонд хийсэн айшигт хэрэгт гарсан. Цахим эрх чөлөөг хүний үндсэн эрхийн нэг хэмээн НҮБ 2012 онд зарлаж байжээ. Иймээс манай улс ч хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд хүний үндсэн эрхийг хангах талаар алхам хийх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Тэртээ 1992 онд Ардчилсан орон болж чөлөөт хэвлэл, шар мэдээ гэхчилэн хүний нэр төр, алдар хүндийг унгаж хэдэн бор төгрөгний төлөө элдвийг бичиж, нийтэлж энэ замыг хөгжүүлсэн түүхтэй. Гэтэл өнөөдөр 2017 он ирж 23 жилийг ардаа үлдээсэн ч хууль гаргаж батлаагүй шүүх нь авч хэлэлцэхгүй энэ хэвээр байсаар л байна. Гуравхан сая хүнтэй монголд бие биенээ элэглэн дооглож, элдэв муу муухай, булай бузараа дэлгэж, дэлгэсээр хүн хүнээ гэх сэтгэлгүй цөвүүн цаг ирээд байгаа юм биш үү.

М.Буянжаргал