"Mixx" хамтлагийн дуучин Гүнчин-Иш жүжигчин Хүрэлээгийн охин Х.Намуунаа нар олны танил сайхан хосууд гэгдэж явсан цаг саяхан. Тэднийг удахгүй хуримын зар дуулгах тухай яриа гарч байсан хэдий ч хосууд хоёр тийшээ болсон.

Гэнэтхэн салсан тэднийг яагаад хоёр тийшээ болсныг сонирхох хэрэгт дуртай хүн олон. Гэвч тэдний хэн хэн нь энэ асуудлаар ам нээхгүй яваа. Ганц бие болсон Х.Намуун өөрийн шинэ брэндээ гаргаад тун чиг завгүй байгаа. Тэрбээр хагас нүцгэн зургаа олонд сонирхуулав.