4511533_d7342b3bБи 2 хүүхэдтэй, бага хүүхдээ гараад удаагүй бараг 1 сартай байхад манай нөхор өөр хүүхэнтэй утсаар ярьж мсж бичиж байхад нь утсыг нь санаандгүй үзээд мэдсэн. Түүнээс хойш нөхөр маань дахиж ингэхгүй гэж ам тангараг өгсөн ч би нэг л итгэж өгөхгүй юм. Байнга л хаана байна юу хийж байна гээд л утсаар уурлаад л харддаг болсон. Би өөрийгөө тийм ч царай муутай гэж хэлэхгүй ч энэ байдлаас болж нөхөр маань залхаж байгаа байх. Заримдаа 2 хүүхэдтэй ч гэсэн залхаж яахав дээ гэж боддог болсон. Би ажилдаа ороод би ч гэсэн хүнтэй уулзаж үзвэл яадаг юм гэж хүртэл боддог гээч. Гэхдээ тэнэг л юм бодоод одоог хүртэл гомдол маань сэтгэл хар толбо хэвээр л байх юм. Очиж очиж бага хүүхдээ төрөөд удаагүй эхнэрээ нялх биетэй эмзэг үед нь ингэсэн гэж бодохоор л уйлмаар санагддаг муухай байгаа. Яаж гуйж уйлж байж авч сууснаа зарим хүмүүс хүүхдээ гарсны дараа мартдаг бололтой.

Яаж ч амьдармаар юм бэ дээ одоо манай хүн тэгэхгүй байх гэж дотроо бодсон ч гэсэн хардаад байх юм. Түүнийг хардахаар өөрийгөө юу ч биш болгоод байх юм шиг санагдаад хэцүү юмаа яавал дээр вэ дэмжлэг өгөөч…