Гэрийн интернэт, Гэрээсээ ертөнцийг уриатай “Aiax Bb” буюу “ЁкозунаНэт” ХХК хэрэглэгчээ үл хүндэтгэсэн бүдүүлэг үйлдэл гаргаж, үйлчлүүлэгчийн буруу биш байхад 40 000-80 000 төгрөг нэхэмжилжээ. Хэрвээ мөнгө өгөхгүй бол гэрээгээ цуцал хэмээн сүрдүүлсэн байна.

Тодруулбал энэ лхагва гарагт Баянзүрх дүүргийн 4-р хорооны ..-р байрны дээврийг засаж байсан бригад интернэтийн утсыг шатаажээ. Үүнийг мэдээгүй хэрэглэгч интернет тасарлаа шалгаж өгнө үү хэмээн “Aiax Bb” буюу “ЁкозунаНэт” ХХК-ын 70116161 утсанд хандсан байна. Дуудлагын дагуу ирсэн инженер дээвэр засаж байсан бригад интернэтийн утас шатсныг мэдсэн бөгөөд “Маргааш манайх хурал хийнэ. Хурал дээр би нөхцөл байдлыг танилцуулаад төсвөө батлуулаад интернэтийн утсыг дахин суурилуулж өгнө” гэж тайлбарласнаар явсан юм.

Харин маргааш нь 7011-0596дугаарын утаснаас хэрэглэгч рүү залгаж, “Танай руу интернэт татахад 80 метр утас хэрэгтэй. Нэг метр нь 1000 гэдэг юм. Танайх 80 000 төгрөг гаргах юм бол интернэтийг чинь холбоод өгье. Үгүй гэвэл манай байгууллага хохирохгүй чи өөрөө хохир” Гэсэн утга бүхий зүйлийг танхай хэллэгээр, бохь зажилсан өөрийнхөө нэрийг нууцалсан хүн залгажээ.

Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн буруутай үйл ажиллаганаас болоогүй байхад өөрсдийнхөө зардлыг гаргуулахаар “чичирсэн” байгаа юм. Үүнийг нь хэрэглэгч тайлбарлахад, “Танай орцонд ганцхан танайх л манайхыг хэрэглэдэг. Танайхаас л 80 000 төгрөг гаргуулна” хэмээн бохь зажилж, гудамжны бохир хэллэгтэй яриагаар зүтгэсээр байсан юм. Улмаар яахав танайхыг хөнгөлж байна, 40 000 төгрөг гарга, үгүй бол гэрээгээ цуцал гэж сүрдүүлсэн байгаа юм.

Хэл ам хийхгүй бол 80 000 төгрөг гаруулж, хэл ам гаргавал 40 000 төгрөг гаргуулахаар зорьсон байгаа юм. Уг нь бизнесийн байгууллага эрсдлээ тооцон ийнхүү хэрэглэгчтэй бүдүүлэг харьцах ЁСГҮЙ бас ЧИРЭГДЭЛ УЧРУУЛАХГҮЙ байх үүрэгтэй. Бизнесийн байгууллага үйл ажиллагааныхаа зардлыг үйлчилгээнийхээ төлбөрт тусгасан байх ёстой байдаг болохоор үйлчилүүлэгчээс нэмж мөнгө нэхэмжлэх учиргүй. Хуулийн зохицуулалт лав Монгол улсын хуулинд байхгүй.

Уг нь хэрэглэгч тухайн компанинй интернэтийг сүүлийн хэдэн жил тогтвортой хэрэглэсэн. Энэ хугацаанд тухайн байгууллагын интернэт байнга тасардаг, ямар нэгэн асуудал байнга үүсдэг, хэрэглэгчийг бараг сүлжээний инженер болгосон. Төлбөрөө гурав хоногийн өмнө нэхэмжилдэг, байнгын хэрэглэгчдээ нэг удаа хөнгөлөлт үзүүлж байгаагүй “Aiax Bb”-г битгий хэрэглээрэй гэж тухайн хэрэглэгч мэдэгдэж байсан. Мөн тухайн хэрэглэгчийн интернэтийн төлбөрийг буцаан олгогүй байна. Хэрэглэгч7011-0596 дугаар руу өчигдөр 4 удаа залгасан боловч утсаа аваагүй ажээ.

ЖИЧ: Бид энэхүү мэдээллийг байгууллагын нэр хүндэд хандах зорилгоор бус интернэт хэрэглэгчдэд сэрэмжлүүлэх зорилгор бэлтгэсэн болно. “Aiax Bb” буюу “ЁкозунаНэт” ХХК одоог хүртэл хэрэглэгчийн мөнгийг буцаан олгоогүй, хохироосон хэвээр байгаа тул интернэт тавиулах гэж байгаа байгууллага, айл өрх анхаарна биз ээ.