Ардчиллын “Алтан хараацай” Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.

Уг ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, түүний дүү БОНХ-ийн сайд С.Оюун болон С.Зориг агсны журмын нөхөд, анд найзууд төрөл төрөгсөд нь оролцлоо. “1998 оны энэ өдөр болсон аймшигт хэрэг одоо болтол илрээгүй байгаа нь улс төрийн, нарийн зохион байгуулалттай аллага байсан гэдгийг нотолж байна”хэмээнэнд цугласан олон хүн хэлж байсан юм.

Түүний дүү С.Оюун: “Ахын минь хэргийн талаар янз бүрийн сэжиг тааварууд их байдаг. Нэгэнт энэ хэргийн шүүх хурал болоод нотлогдоогүй байхад яг илэрцэн гэхэд хэцүү байдаг. Тэр нь нотлогдоогүй болохоор л энэ хэргийг хэн хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй юм. Дэвшүүлсэн таамаг  сэжиг нь бүгдээрээ нотлогдож байж энэ хэрэг шийдэгдэнэ. Би өөрөө мөрдөн байцаагч биш болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ үнэхээр захиалгат эсвэл улс төрийн сэдэлтэй бол зүгээр нэг ахуйн сэдэлтэй хэрэг шиг хийсэн хүн нь шууд тэр хохирогчтойгоо холбоотой биш дунд нь жуузлагч гэж байгаа тэгэхээр цаад талд байгаа хүнийг олж  баталж, нотлоход бас амаргүй байдаг байх гэж боддог. Цаашдаа энэ хэргийг хэдэн жил хүлээсэн ч хамаагүй зайлшгүй илрүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ хууль хяналтынхан үгээ хэлэх байх” гэсэн юм.

Мөн тэрээр “Итгэл найдвар хамгий нсүүлд мөхдөг учраас манай гэр бүлийнхэн энэ хэргийг илэрнэ гэдэгт итгэдэг. Тиймээс энэ хэрэг дээр ажиллаж байгаа албаны хүмүүс мөрдөн байцаалтад саад учруулахгүй зарим нэгэн мэдээллийг одоо ард түмэнд хэлэх цаг нь болсон”гэдгийгэнэүеэронцоллоо.

Энэ үеэр Э.Бат-Үүл: “С.Зоригийн хэргийг илрээсэй гэж хүсдэг. Жил болгон энэ жижиг талбайд хүмүүс цуглаж С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхдээ энэ хэргийг илрээсэй түүний анх хэлж байсан тэр эрх ашгийн эрэмбэ монгол улсад хэрэгжээсэй, шударга ёс тогтоосой. Шударга ёсны нэг гол шалгуур нь энэ хэрэг өөрөө юм. Энэ хэргийг илрүүлээсэй гэсэн бодолтойгоор ард түмэн хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Түүний хэргийг илрүүлсэй гэж шууд илэрхийлээгүй ч энэ хөшөөн дээр ирж байгаа ньард түмэн төр засагт өгч буй мэссэж юм.Тэр мэссэжний гол утга учир нь энэ хэргийг илрүүлээчээ гэсэн утгатай” гэлээ.

 

Түүнчлэн түүнийг дэмждэг иргэн Лхамсүрэнгийн Баатарсүрэн:“Энэ өдрийг эргэн дурсахад их хүнд байдаг. Яагаад гэхлээр монголын  үе үеийн эх орончдын эхлүүлж байсан хувьсгалыг дараачийн шатанд нь удирдаж гарч ирсэн. Чингис, Бодоо, Данзан нар бүгд л эх орныхоо тусгаар тогтнол, газар шороонхоо төлөө тэмцэж явсан тэмцэгчдийн маань нэг. Ардчиллын 13 хүн ч бай С.Зориг ганцаараа ч бай яах аргагүй л энэ хувьсгалыг эхлүүлсэн манлайлагчдын нэг юм. Энэ утгаараа л би С.Зоригийн хөшөөнд жил болгон ирж зул, цэцгээ өргөдөг. Энэ хүний хэрэг үнэн зөвөөр илрээсэй гэж хүсэн хүлээж явдаг юм. Монголын төр ариун байгаасай гэж би бас хүсэж явдаг. Монгол хүний саруул ухаанд итгэж ардчилалыг эхлүүлж байсан. Журмынхаа нөхрийн ариун гэгээн сүнс нь амгалан тайван нойрсоосой гэж хүсэн хүлээж зурганд нь зулаа өргөж суудаг ийм л хүн би. Түүний минь ариун цагаан мөр нь үргэлж гэрэлтэй байж энэ хүний санасан бүхэн шиг  монголын минь  ард түмний амьдралд өөдөө дэвшиж байх болтугай гэж ерөөх байна даа. Энэ хүний хэрэг үнэн зөвөөр илрээсэй гэж хүсэн хүлээж явдаг юм. Монголын төр ариун байгаасай гэж би бас хүсэж явдаг” гэдгээ илэрхийлсэн юм.

Сэтгүүлч: Х.Даваа