Яавал нөхрөө өөртөө татах вэ? Надтай секс хийхийг хүсэхгүй байгаа бололтой. Уг нь би ч гэсэн нээх хүсэхгүй байгаа л даа. Гэхдээ хүн л юм чинь 5-6 сар хийхгүй явахаар чинь үгүйлдэг юм байна. Зүүдэндээ секс зүүдэлж байна. Гэтэл дэргэд минь унтаж байгаа энэ эр намайг хийе гэж оролдох нь бүү хэл энэ талаар ганц ч удаа ам нээсэнгүй.

Тэгээд би тэсэхгүй "өдлөө, үнслээ" хариу байхгүй унт л гэх юм. Ингээд бодохоор эрэгтэй хүн хэчнээн эхнэрээ жирэмсэн байлаа ч гэсэн хийнэ биз дээ, ядаж хүснэ биздээ эмэгтэй хүнийг. Манай хүн байдаггүй ээ. Эсвэл бэлгийн хамтрагчтай болсон юм болов уу. Тэгээд надтай ямар нэгэн болчихвол өвчин өгчихнө гээд айгаад байгаа юм болов уу. Одоо би сарын дараа төрнө хүүхдээ учиртай болгочихоод бие галбиртаа анхаараад ирэхээр гуйх байлгүй дээ гэж найдаж байна. Эхнэрээ ч бас бэлгийн дутагдалд оруулж болохгүй л баймаар. Эрчүүд чинь араар тавьчихаараа нээх гавьяа байгуулсан юм шиг намайг чи бэлгийн дутагдалд оруулсан болохоор ийм юм болчихлоо гээд байдаг ш дээ. Яах уу?