За бүгдэд нь энэ өдрийн мэнд… Энэ сайтаар ер нь орж гарах сонирхох дуртай. Өөрийн тухай бичмээр санагдаж байгаал нэлээн бодсоны эцэст бичихээр шийдэв. Амьдрал бол үнэхээр сайхан… Надад сайн ажил гэр бүл гээд бүгд байна. Би өмнө амьдрал зохиож алдаж байлаа. Эр хүн алдаж ухаан суудаг юм шигээ. Одоо энэ миний 2 дахь амьдрал. Нээрээ сууна гэж бодоогүй хүнтэйгээ суучихсан. Танилцаал дажгүй санагдаал хэсэг явж байгаад болино гэж бодоол явдаг байлаа. Тэр шоучин би бас адил. Нийлж балайраал шоудаал мэдээж бас тус тусдаа. 2 биендээ юмаа нуухгүй нэг тиймэрхүү хэхэхэ. Тэгтэл тэр надад их сайн болсон гээд…

Түүнийг жаахан задгай нэг тиймэрхүү байдаг болохоор би нээх тоохгүй. Гэтэл нэг жаахан асуудалд орвоо. Манай хүн надаас болж гэмтэл аваад эмнэлэгт хэвтээд мэдээж миний буруу би наана цаана гээл… За ер нь тэгээл жаахан шантаажинд ороод хамт амьдрах болсон доо. Мөн төлөвлөгдөөгүй жирэмслэлт…хэхэхэ амьдрал сонин шүү…

Гэхдээ би одоо хүүдээ мааш их хайртай. Хааяа гэр бүлийн хүнийхээ зарим нэг юмыг бодохоор уур хүрдэг л юм. Гэхдээ одоо яалтай билээ. Би энэ амьдралдаа харамсдаггүй. Манай хүн надад хайртай гэж жигтэйхэн. Их л томоотой хүн болсон. Амьдрал сайхан амьдрах бүүр сайхан тиймүү залуусаа…бүгдэд нь амжилт… Монголоо дэлхийн томоохон гүрэн болгохын төлөө хувь нэмрээ оруулцгаагаарай… ок