Олон жилийн өмнө нэг хүүхэдтэй бүсгүйтэй учир ч түүндээ их сайн байлаа. Хүүхдэд нь ч ялгаагүй. Гэтэл тэр хүүхэн манийгаа араар сайхан тавиад ажлынха залуутай явалдагийг найз нөхөд маань мэдээд надад хэлсийн.Залуу халуун насны тийм зүйлийг хүлээн зөвшөөрдөгүй байсан болохоор шууд л хаясан. Харин тэрнээс илүү гэдгийг харуулахын тулд өөртөө сайн сайхан бүсгүйтэй шууд л суулаа. Өнөөдөр 3 хүүхэдтэй байртай бол байртай машинтай бол машинтай өөрийгөө болгохоор сайхан амьдарч байна. Харин урьдынхаа хүүхнийг таг мартсаан. Харин тэр хүүхэн маань тостой хар жолоочийг эхнэр 2 хүүхдээс нь салгаж суугаад явган явж, лангуун дээр сууж амьдарч байгаа гэсэн. Өөрөө ч намайг алдсандаа харамсаж явдагийг найз хүүхэн нь хэлсэн.

Би одоо хувийн компанид ажилладаг. Манай компанийн толгой компани-д нэг бүсгүй ажилладагийн. бид 10 жилийн өмнө өөр компани-д хамт ажиллаж байсийн. тэр одоо болтол нөхөргүй. Тэр саяхан ажлын шугамаар нэг асуудалд холбогдсон. Өөрийнх нь оролцоо байхгүй юм билээ. Гэхдээ сэжиглээд байгаа юм билээ. Хамаг жаргал зовлонгоо надад ярьдагийн. Харин би түүнийг нь сонсож зөвлөлгөө өгсөөр байгаад миний сэтгэлд хайгаад байсан эмэгтэйн бүхий л нандин чанарууд түүнд байгааг олж харсийн. Тэр чанаруудыг аль 10 жилийн өмнө би зүрх сэтгэлийнхээ мухарт нуусан байжээ. Ингээд л би энэ эмэгтэй хайртай болжихжээ. Би түүндээ маш их хайртай. Эхнэртээ ч гэсэн хайртай. Болдогсон бол 2-лантай нь хамт амьдрах юмсан. Даанч хуулиар хориотой. Гэхдээ энэ эмэгтэй дээ би өөрийгөө түнд хайртайг хэлээгүй. Харин тэр намайг мэддэг байж магадгүй. Яагаад гэвэл тэр хэнд ч үзүүлдэгүй нулимсаа надад үзүүлдэг. Надтай уулзаж зөвлөж байхдаа л уйлдаг. Энэ юу гэсэн? Үүнийг уншиж байгаад зөвлөлгөөгөө харамгүй өгөөрэй.