Жүжигчин Бэки буюу Т.Билэгжаргалийг залуус андахгүй сайн таних биз ээ. “Ийм нэгэн дурлал”, “Сая километр”, “Луйварын хот”, “Франц үнсэлт” зэрэг уран сайхны киноны гол дүр, “Юндэн Гөөгөө”-д дүрээ бүтээсэн нэгэн.

"Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаатай хамтран амьдарч гүнжтэй бослон ч үүрдийн хайр байгаагүй юм. Түүний анхны хайрт нь дуучин Эгшиглэн байлаа хэмээн ам алдаж олны анхаарлыг ихээхэн татсан. Охиныхоо ээжээс салаад удалгүй “Playboy” сэтгүүлд нүцгэн төрхөө мөнхөлсөн модель бүсгүйг сонгосон талаараа өөрийн цахим хуудаснаа постолж орхисон удаатай.

Түүний томоожих болоогүй байна хэмээн ойр дотных нь шивэр авир хийдэг. Тэгвэл тэрбээр томоожсон бололтой. Хожимдсон ч гэсэн өмнөх гэр бүлээ өөрт нь хамгийн их хэрэгтэй байсан гэдгийг мөн ухаарсан гэлтэй яриаг хэвлэлд өгөхдөө дурджээ. "Хүмүүст муугаар хэлэгдэж, муухайгаар ойлгогдож, хайр сэтгэл, амьдрал бүтэлгүйтсэн хүнд өдрүүд байсан. Охин маань одоо таван настай. Баасан гаригт охиноо авч амралтын өдрүүдийг өнгөрүүлдэг. Ажлын шаардлагаар ч юмуу хөдөө яваад 14 хоног охинтойгоо уулзахгүй байх үе бий. Энэ 14 хоногийн хугацаа л хэцүү байдаг. Хүний үр гэдэг хамгийн нандин байдаг юм байна. Хайр гэдэг сайхан бүхний охь , ундарга юм. Энэ сайхан хайраас ганц охинтой. Ойрын хэдэн жил гэр бүл зохиох бодол, төлөвлөгөө байхгүй. Ээж, охин хоёр минь байхад хангалттай" гэсэн байна.