“Рио- 2016” олимпийн наадамд эх орныхоо алтан соёмбот далбааг Риогийн тэнгэрт мандуулсан Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг ХХЕГ-ын хамт олон өнөөдөр /08.29 / хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Хууль зүйн яамнаас олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад гурван өрөө байр, олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайд хоёр өрөө байр бэлэглэсэн байна.