Саяхан нэгэн хачирхалтай зүйл болсон нь юу вэ хэмээвээс жүжигчин Одноо, Хүрлээ нарын дунд халуухан хэрүүл болжээ. Энэ явдал цаашдаа даамжирч Одноо нь Хүрлээгээ тархин дундуур нь шилээр дэвсэхэд хүрсэн гэнэ шүү. Учир явдлыг нягтлан цаашид лавшруулан судалбал үнэн нь ч үнэн юмаа. Цохисон юм байна. Гэвч хаана? Яаж? юу хийж байгаад?

"Х ТҮЦ" продакшны намар цагийн нээлтийн бүтээл буюу “Бид амьдралд хайртай” шоу тоглолтонд ийм зүйл болдог гэнэ. Тэдний тоглолтын сюрпризийн нэг хэсэг нь энэ юм байна. Гэвч цааш бодоод үзэхэд Одноо маань өдөрт нэгийг Хүрлээгийн толгой дээр хагалдаг бол ойролцоогоор 30 шил хагалуулах нь байна шүү.

Удаан уулзаагүй байж байгаад эргэн тайзнаа харсан хайртай жүжигчин маань гайгүй л байдаг байгаа даа. Учир явдлын үргэлжлэлийг СТӨ-с өдөр бүр 19:00 цагаас хүлээн авч үзээрэй.