Бразилын Рио хотноо болсон зуны Олимпийн 31 дүгээр наадмаас Д.Сумъяа хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчнаар тодорсон билээ. Эмэгтэй жүдогийнхноос анх удаа Олимпийн наадмаас медаль хүртсэн нь алтын дайтай мөнгөн авсан юм.

Тэгвэл сошал ертөнцөөр Х.Баттулгыг Улсын баатар, Д.Сумъяаг Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлжээ гэсэн мэдээлэл түгэж эхлэв. Үүний хариуд, Х.Баттулга "Хурлаа би удирдсан. Д.Сумьяаг аа л баатарт тодорхойлсон. Би юу гэж өөрийгөө цол тэмдгээр шагнах гээд тодорхойлохов дээ битгий уурлацгаа" гэв.