АНУ-д 100 ам.долларын шинэ дэвсгэртүүд төлөвлөж байснаасаа хэдэн жилийн дараа буюу орон нутгийн цагаа мягмар гаригийн өглөөнөөс гүйлгээнд орж эхлэх гэж байгаа талаар “CNN” мэдээллээ. Анхны төлөвлөгөө ёсоор шинэ дэвсгэртүүд 2011 онд гүйлгээнд орох ёстой байсан ч аюулгүй байдлыг нь сайжруулахаар нэмсэн шинэ онцлогууд хэвлэхэд саад учруулж асуудал гарсан хэмээн Холбооны нөөцөөс хойшлуулж буйг мэдэгдсэн билээ. Шинэ дэвсгэрт жинхэнэ эсэхийг нь танихад хялбар бөгөөд хуурамчаар дуурайлган хийхэд хэцүү болсон байна. АНУ-ын нууц албаны тооцоогоор одоо гүйлгээнд байгаа 1.1 их наяд ам.долларын 0.01 хувь нь хуурамч гэнэ

Тиймээс хуурамчаас ялгаж, дуурайлгах боломжийг багасгахын тулд хөх өнгийн 3D тууз оруулж, ташуу барихад зэсэн өнгөөс ногоон болж хувирч харагддаг бэх ашиглаж шинэ онцлогийг нэмжээ. Бенжамин Франклины зургийг хэвээр үлдээсэн ч сүүлийн үеийн шинэ дэвсгэртүүдийн адилаар дугуй хар хүрээ хийгээгүй байна.

 

Дамрамд сонирхуулахад, Холбооны нөөцийн төсөв одоо Конгресст үүсээд буй нөхцөл байдалтай хамааралгүй тул шинэ дэвсгэртүүд гүйлгээнд орж байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаа сэргэхэд нөлөөлөхгүй юм байна.