Монголын хошин урлагийн "ХТҮЦ" продакшны “Бид амьдралд хайртай” шоу тоглолт саяхан нээлтээ хийж байсныг манай сайтын хамт олон та бүхэндээ цаг алдалгүй уламжилж байсан билээ. Тэгвэл эхэлсэн зүйл дуусдагийн жамаар хаалтын тоглолтын тухай мэдээг та бүхэндээ дуулгаж байна.

Энэ намрын үед хамгийн их олонд яригдсан, хамгийн их дуулиан тарьсан зүйл гэвэл энэ шоу л байлаа. “Х ТҮЦ шинэ бүрэлдэхүүнтэй болжээ”, -“Хүрлээ 9 жилийн дараа тайзнаа”, “Ундраагийн зүүд биелэв”, “Одноо,Ундраа 2 нэг тайзнаа”, “Хошин урлагийн 4 өөр хөг аялгуу” гээд л амнаас ам дамжин салхи шиг олныг тархав. Аливаа зүйлд сайн компани, сайн тамирчин хүртэл түүнийгээ дагаад сайн бүтээгдэхүүн, сайн амжилт гаргах нь агшин зуурын асуудал боловч тэрхүү сайн нэр хүндийг хадгалж авч явна гэдэг хамгийн том хариуцлага билээ.

Тэгвэл "ХТҮЦ" продакшн ч бас энэ хариуцлагыг үеийн үед тээсээр ирсэн. Тэдний хувьд муу бүтээл төрүүлэх эрх үгүй. Ард түмэн ч зөвшөөрөхгүй. Тэдний энэхүү тоглолт энэ 9 сарын 18-ныг дуустал СТӨ-нд тоглогдох юм байна. Ард түмний хайртай жүжигчид, хошин урлагийн даацтай продакшны хамт олондоо өндрөөс өндөр амжилтыг хүсье. Хүнд инээд бэлэглэнэ гэдэг хамгийн том буян юм шүү ард түмний хайртай жүжигчид минь.