Сайн байцгаана уу залуусаа.Би та бүхний дунд нэг асуулт тавих гэсэн юм. Хэрвээ найз залуу чинь чамайг араар чинь тавьсан бол мэдээж ямар байдалд орох нь ойлгомжтой. Гэхдээ л чиний сэтгэлийн мухарт хаиугаа авмаар санагдана. Харин би бол жинхэнэ утгаар нь хариугаа авмаар байна. Хэнд ч гологдохгүй амьдрал үргэлжлэх нь ойлгомжтой гэхдээ хариугаа авч байж л салмаар байна. Тэр ч бас өөрийн хийсэн юмандаа шанг нь хүртэх ёстой. Дагавар хүүхэдтэй, өөрийн орон гэсэн орон байргүй, мөнгөгүй, 30 гарсан настай тэгсэн хэрнээ болох бүтэх юм шиг царайлчихаад одоо араар тавьж байгаа залууг яах вэ. Яаж дөнгөх вэ бүсгүйчүүдээ саналаа хэлээрэй. Эрчүүд бүгд л чаддаггүй юм байж илүү дутуу юм харж  явдаг шдээ. Үр хүүхэдтэй байж хар мөртэй юм хийж ирээдүйн амьдралд нь ангал үүсгэж явдаг арчаагүй юмнуудад үзүүлээд өгье. Өрөвдөхөөр өр өшиглөдөг юм байна. Ер нь бүсгүйчүүдээ санаагаа нэгтгээд энэ залууг чадъя. Уншсан бүх бүсгүйчүүд санаагаа хэлээрэй.