Засгийн газраас өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг улсаас 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ жилийн хувьд цахилгааны үнийн урамшууллыг энэ аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг урамшуулалд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах нийслэлийн долоон дүүргийн 108 хорооны 58600 өрх хамтрагдана. Эдгээр өрхийн шөнийн цагаар хэрэглэсэн 3000 квт хүртэлх цахилгааны төлбөрийг улсаас 50 хувиар буюу тухайн айл өрхүүд 18:00- 09:00 цагийн хооронд хэрэглэсэн төлбөртөө хөнгөлөлт эдлэх аж.
Уг хөнгөлөлтөд хамрагдахын тулд иргэд урамшуулалд хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн талаарх дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраар гаргуулж, харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандах хэрэгтэй аж.