Бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 градус, Их нууруудын хотгороор 4-9 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 1-3 градус дулаан байна.