Монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар гаршсан эрхэмүүд болох утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат нар хамтран нэгэн шинэ уран туурвижээ.

   Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын зохион байгуулагчид нь салбарынхаа сүлд дуутай болох санааг гаргаж эрхэм уран бүтээлчдэд хүсэлт хүргүүлсэн нь ийнхүү бүтээл болон амилаж өнөөдөр клипных нь зураг авалт эхлэж байна. МУСТА Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдтэй хамтран дуулж амьдруулах тус клипний зураг авалт өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд 12:00 цагаас болох хэвлэлийн хурлын үеэр хийгдэх бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж амьдарч буй та бүхнийг урьж байна.

   Мөн сүлд дуунд хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдээс оролцуулах бөгөөд дуулах дуртай, авъяас билэгтэй та бүхнийг ирэх 17-нд буюу 4 өдөр 19:00 цагаас “Pro sounds” студи дээр болох дууны бичлэгэнд хүрэлцэн ирж оролцоорой.

Эрх чөлөө миний хөх тэнгэр
Эх орон миний хөрст дэлхий
Элгэн түмэн миний эрдэнийн шүтээн
Энэ биеэрээ би үнэний дуу хоолой, хэмээн ажиллаж хөдөлмөрлөж яваа эрхэм хүмүүс маань сүлд дууныхаа клипэнд дүрээ мөнхлөөрэй.


Дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг наадмын зохион байгуулагчдын
доорхи утас, хаягаар лавлаарай.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл:
Хаяг: Улаанбаатар хотын төв номын сангийн байр
Утас: 11330948
          99991706

 “MGL MEDIA GROUP”
www.URLAG.mn сайтын байр:
Хаяг: Тусгаар тогтнолын ордон
          01 давхар 001 тоот
Утас: 77114747
          89004147
          88004147

УРЛАГИЙН ИХ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСC