Мэргэжлийн моделиудын ширүүн өрсөлдөөн дунд зохион байгуулагдсан “Miss and Model” фестиваль өнгөрсөн амралтын өдрөөр ялагчаа тодрууллаа.

   Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Андра модель  агентлаг”, Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” ажилласан бол хамтран зохион байгуулагчаар UBS МUSIC” телевиз, “SIX” studio ажиллаж албан ёсны онлайн түгээгчээр Монголын №1 хөтөч сайт www.DORGIO.mn ажилласан юм.

    Тус тэмцээний тэргүүн байр буюу 1-р байранд Ж.Энэрэл шалгарч “Miss Model of the World 2013” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон юм. Мөн 2-р байранд Э.Индра шалгарч “Top model of the World 2014”, 3-р байранд Ч.Чаминэрдэнэ шалгарч “Supermodel International 2013” тэмцээнүүдэд тус тус оролцох эрхийн эзэд болцгоожээ.  Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод сюрприз болгож нэг шагнал нэмж олгосон нь "Miss Bridge International 2013" олон улсын хуримын хувцасны миссийг шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон бөгөөд Соёмбо-Эрдэнэ шалгарч эрхийн эзэн болсон юм. Мөн Б.Номинцацрал өсөх ирээдүйтэй моделиор шалгарч тус тус өргөмжлөгдсөн юм.

Ийнхүү олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эздийн салхийг хагалж 3-р байранд шалгарсан Ч.Чаминэрдэнэ "Тайландад" зохиогдох “Supermodel International 2013” тэмцээнд оролцохоор 10-р сарын 24-нд хүлгийн жолоо залах юм.

Ингээд та бүхэндээ “Miss and Model” фестивалын финалын шалгаруулалтын фото сурвалжлагаас толилуулж байна.

 photo IMGM5301_zps92ea8f54.jpg  photo IMGM5298_zpsa67ba1b8.jpg  photo IMGM5283_zps8ac2f4c3.jpg  photo IMGM5270_zps031cf591.jpg  photo IMGM5255_zps1b14e789.jpg  photo IMGM5250_zpsa43d2e06.jpg  photo IMGM5246_zps6e3630aa.jpg  photo IMGM5202_zpsc407f137.jpg  photo IMGM5199_zps6f11ab84.jpg  photo IMGM5198_zps1e40cd1a.jpg  photo IMGM5195_zps51b61d38.jpg  photo IMGL5025_zps12fb05ab.jpg  photo IMGL5017_zpsdac2558b.jpg  photo IMGS4825_zpsd6f179b8.jpg  photo IMGS4823_zps39a8bbfb.jpg  photo IMGS4759_zps9fc8ebeb.jpg  photo IMGS4753_zpsddd85e8f.jpg  photo IMGS4744_zps69d665d6.jpg  photo IMGS4731_zpsef25ba2e.jpg  photo IMGS4721_zpsd484fb2d.jpg  photo IMGS4710_zps794ac7f0.jpg  photo IMGL4614_zpsb3b14de3.jpg  photo IMGL4605_zps06c9071f.jpg  photo IMGL4601_zps7ae5c20b.jpg  photo IMGL4598_zpsb4efd1c1.jpg