"Хадаг" кинонд тоглосноос гадна загварын тайзнаа алхан нэлээд амжилттай байсан амжилтын гараагаа ээж болон түр хойшлуулан үүнээс гадна амьдралын нэлээд бэрхшээлтэй тулгарсан Б.Цэцэг жин нэмж хуучин төрхөөр нь мэдэх хүн ховор байсан билээ.

Тэрбээр амьдралдаа тулгарсан бэрхшээлтэйгээ тэмцэн жингээ хасан энэ түүхээрээ бага үгүй олны танил болж олон ч эмэгтэйчүүдэд турах зөвлөгөө өгч үүнээс гадна сургалт хүртэл явуулах болсон билээ. Тэгвэл одоо түүнд дахин нэг ажил нэмэгдсэн нь дотуур хувцасны модель гэнэ.