Хятадын Шинжиян хотын томоохон үйлчилгээний төвүүдийн үүдэнд “Монгол хүн орохыг хориглоно” гэсэн бичгийг байрлуулжээ. Энэхүү үйлдлийг манай Элчин сайдын яамны зүгээс буруушаан Монгол Улсын нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон үйлдэл байна гэдгийг тус хотын цагдаагийн газарт уламжилсан байна.

Гэтэл тус хотын хууль сахиулах албаныхан ийм бичиг байршуулах болсон үндэслэлээ тайлбарлахдаа, энэ бол Монгол Улсын нэр хүндийг унаж байгаа асуудал биш. Монголчууд байнга хулгай хийж байгаагаас үүдэн бид олон сая юанийн хохирол амссан учраас аргагүйн эрхэнд үйлчилгээний төвүүдээ хамгаалахын тулд ийм арга хэрэглэхэд хүргэсэн хэмээжээ. Манай талаас Монгол Улсын нэр хүндэд харшилсан эл асуудлыг таслан зогсоохыг хүссэн учраас Шинжиян хотын үйлчилгээний төвүүд одооноос эхлэн “Монгол хүн орохыг хориглоно” гэсэн бичгээ авч эхэлсэн байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу