Цагдаагийг байгууллагад өчигдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд айлд байлдааны сум байна гэх мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад иргэн Б /эр,58н/ нь гэртээ “ПМ” гар бууны сум 312ш, дохионы бууны сум 10ш, “Винтов”-ны сургалтын сум 38ш, “АКМ” бууны сургалтын сум 80ш, АКМ бууны сум 763ш хадгалж байжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас эд мөрийн баримтаар сумнуудыг хураан авч шалгаж байна.

Гэрт байлдааны зориулалтаар сум байлгах болон гар дээрээс зарах нь хуулиар хориотой байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас дээрх сумнуудыг хууль бус аргаар зарж борлуулах гэж байсан эсэхийг шалгаж байгаа аж.