Сайн байна уу би 25 настай. Эрчүүд, эмэгтэйчүүдийн хууралт, араар тавилтын талаар та нар ямар бодолтой байдаг вэ. Манай нөхөр нэг хүүхэнтэй мессеж бичээд хэд хэдэн уулздаг байсныг саяхан мэдсэн.

Санаандгүй мессежийг нь уншсан. Тэгсэн тэр мессежэндээ, надад амьдралдаа алдах юм байхгүй гэж бичсэн байсан. Бид хоёр уг нь нэг хүүтэй, хүү маань одоо ой гаран настай. Үүнийг нь уншаад би гомдох гайхах зэрэгцээд хэрүүл болсон. Надад нөхөр маань надад чамайг хуураагүй гээд байгаа юм. Унтаж, үнсэлдээгүй л бол хуураагүй биз дээ гэсэн. Тэгээд унтахгүй бол ямар ч хамаагүй утгагүй мессеж бичиж уулзаж болпог гэж үү. Нууцаар өөр хүнтэй уулзаж, утсаар ярьж байгааг хууралтын хангалттай шалтгаан гэж үзнэ биз дээ. Эрчүүд эсвэл үүнийг хууралт биш гэж боддог юм уу.