Сонгуулийн үеэр АН-ыг магтаж хэдэн дуу дуулсныхаа төлөө Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар томилогдсон хүн бол Quiza.

2013 онд уг гарын дарга болсон Quizа буюу Б.Батцэнгэл хэд хэдэн арга хэмжээнээс мөнгө идсэн гэх хардлагад өртөж байсан. Гэвч үнэн худлыг нь тогтоосон хүн байдаггүй юм билээ. Мөнгө идсэн үгүй нь мэдэхгүй ч мань эр ажлаа өгч байгаа гэнэ. Тодруулбал, төр эргэхтэй зэрэгцэн нам дагаж хурган дарга бологчид суудлаасаа сайн дураар бууж байгаа. Тэдний нэг нь Б.Батцэнгэл бөгөөд тэрээр ажлаа өгөх өргөдлөө өнгөрсөн баасан гарагт өгсөн байна.

Төрийн албаа өгөөд гудамжинд лааз өшиглөх нь үү? Уран бүтээл хийх нь үү харж л сууя.