Дэлхийн том сайхан хотуудын жишгээр зорилгоо нэгтгэж, соёл урлагаар дамжуулан Улаанбаатарчуудын үнэт зүйлсийг тодорхойлох үүднээс нийтийн өргөн зугаалга буюу Гудамжны баярыг нийслэлийн өдрийг тохиолдуулан Анх удаа Анкарагийн гудамжинд 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу Ням гаригт 11.00-19.00 цагт зохион байгуулах гэж байна.

СУИС-иас санаачилсан энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас халуун сэтгэлээр манай санаачилгыг дэмжиж хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэд оршин суугаа гудамжаа Бидний аав ээж унасан газар усаа хэрхэн хайрладгийн жишгээр хайрлан хамгаалсан цагт хот минь цэвэр цэмцгэр, тохилог, тайван амгалан байх юм.

Тиймээс ч гудамжны  баяраа “Хотын гудамж - миний нутаг” гэж нэрлэсэн юм.

Энэ өдөр Улаанбаатар хотын иргэд бүгдээрээ халуун ам бүлээрээ хүрэлцэн ирж хамтдаа дуулж бүжиглэж, тоглон наадаж, санаа бодлоо солилцож, бие биендээ халуун дулаан сэтгэл, инээмсэглэл, эрч хүчийг бэлэглээрэй.

            Гудамжны баярын үеэр Анкарагийн гудамжны замын хөдөлгөөнийг 2013 оны 10 сарын 27-ны өдрийн шөнийн 00.00 цагаас 19.00 цаг хүртэл хаах юм байна.