Казахстаны Алматы хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө.

Монголоос долоон боксчин энэ удаагийн дэлхийн аваргын рингэд тулалдсан.

Гурав дахь удаагийн олимподоо оролцсон  Монгол Улсын гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын хүрэл медалиа энэ удаад ихэрлүүлж хошой медалийн эзэн болсон билээ.
У. Мөнх-Эрдэнэ тэргүүтэй Монгоын боксчид өнөөдөр 14:00 цагт Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор эх орондоо ирэх юм байна.

Х.Даваа