​Сайн байцгаана уу би энэ сайтаар байнга орж хүмүүсийн нийтлэлийг уншиж сэтгэгдэлүүдийг уншиж сургамжуудыг байнга авдаг. Одоо харин зориглож өөрөө бичихээр шийдлээ.

Та бүхэн зөвлөгөөгөө харамгүй хайрлаарай. Намайг Э гэдэг одоо 27 настай нөхөр 1 охины хамт амьдардаг. Нөхөртэйгөө оюутан байхаасаа үерхэж сургуулиа төгсөөд хадмындаа амьдарч эхэлсэнээр бид 2-н амьдрал эхэлсэн. Хадмуудтай 2 жил амьдарсны дараа бид 3-т хадам маань байр авч өгсөн. Бид 2 өөрсдийн цуглуулсан мөнгөө нэмэрлэсэн. Гол асуудал нь манай ээж архи уудаг, архи ууж анх хадмынд байхад залгаснаас хойш хадмууд мэдсэн. Өчигдөр орой ээж маань хадам аав руу залгаад ач охиноо анхаарсангүй өвчин тусуулчлаа гээд залгахад хадам аав архичин авгай минь дуугай бай ажил төрөл олж өгөөд байхад чи надтай ингэж ярих хэн бэ гээд хэрэлдсэн гэнэ. Ингэж ярих үедээ ээж маань архи уугаад халамцуу байсан гэсэн. Хадмууд маань миний амьдардагаас маш дээгүүр зиндааны хүмүүс. Бас нөхөр луу минь залгаад миний охиныг халамжилдаггүй нтр гэж бас баахан хэлсэн гэсэн. Хамаг юм надаас л боллоо би уг нь охиноо аваад ээж дээрээ хэд хонъё гээд хөдөө ирсэн байгаа даанч охин маань өвдөөд эмнэлэгт хэвтсэн байгаа.

Үүнээс л болоод ээж маань уурлаад согтуудаа баахан хүн руу залгачихаж. Үнэндээ нөхөр маань халамж муутай нь үнээн. Одоо би яаж хот явж хадам болон нөхрийн царайг харнаа их ичиж байна. Аль эсвэл ийм дээгүүр зиндааны хүмүүстэй байж өөрсдийгөө доромжлуулахаар охиноо аваад салдаг ч юмуу гэж бодогдох боллоо. Яавал дээр вэ?