Өнөөдөр тохиож буй “Нийслэлийн өдөр”-өөр зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

08:00 “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар Ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заана.

11:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа

11.30 Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байршилд залах ёслолын ажиллагаа /Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд/

12.00 Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа  /Их эзэн Чингис хааны талбайд/    
    
12.20 “Найрсаг Улаанбаатар” цомгийн нээлтийн ажиллагаа  /Их эзэн Чингис хааны талбайд/

12.40 Их хотын хямдралын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа /Их эзэн Чингис хааны талбайд/
      
13.00 Нийслэлийн өдөрт зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт /Соёлын төв өргөөнд/

17.00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ажиллагаа / Дуурь бүжгийн эрдмийн театрт /