Нэг хэсэг үзэгчдийн дунд “Халуун чинжүү” нэвтрүүлэг хүчээ авч байсан үе бий.  Уг нэвтрүүлгээс одоогийн бидний танил  “ТВ-Коктейл”  төрсөн билээ.  Тус хамтлаг телевизийн нэвтрүүлгээс кино урлагт амжилттай орсон. Харин дараа нь  телевизийн бүтээл, драмын жүжиг рүү амжилттай “үсэрсэн” юм. өөрсдийн гэсэн үзэгч фенүүдтэй тус  хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр тайз, дэлгэц гэлтгүй салбар бүрт уран бүтээлээ туурвиж, алиалж хүмүүсийг инээлгэж явдаг нэгэн.  Хөгжилтэй, мэдрэмжтэй залуу гэгдэг Э.Цоомоо энэ удаа Ахтайгаа тааржээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Ахтайгаа таарлаа ш дээ" хэмээн хошигносон юм. Түүний ахтай танилцана уу.