Бөхчүүд “ялагдсан” намын ойг үл тоов
2016/12/09
Монгол бөх ард түмнийг цэнгүүлэх, баясгах уран барилдааныг үзүүлж байсан түүхтэй. Гэтэл эртнээс л “ноёны бөх”, ”давж болдоггүй бөх”, “найрааны бөх” гэх мэтээр бөхийн түүхийг “элдэвлэх” юм. Орчин цагт бөхчүүд хамгийн муу муухай үйлийн л эзэд мэтээр дуулдах байх. Хар тамхитай орооцолдож, зодоон цохионд холбогдож, хоорондоо муудалцаж, цолыг үнэлдэг болж, Улсын Их Хурлын гишүүн болж “бэлэг тэмдэг” болсон гэх мэтээр чих дэлсэх юм.
Монголчууд бөхчүүдээсээ юуг хүсдэг вэ? Мэдээж уран барилдаан, залуу хүний эр бяр, эрэлхэг дайчин чанар зэргийг харж сэтгэл оюунаа баясгадаг. Гэтэл одоогийн бөхчүүд шоудаж гэнэ, архидаж гэнэ, допинг хэрэглэжээ, хүүхнүүдийг …, иргэдийг дарамталж гэнэ, зодоон хийж гэнэ, ёс жудаггүй загнаж гэнэ гэсэн мэдээллүүд өдөр бүр л “урсах” юм.
Эр биеийн бярыг гайхуулан барилдах залуус уг нь үе тэнгийнхэндээ үлгэр жишээ, хийсэн бүтээсэн түүхтэй, ард иргэдээ өмөөрөх сэтгэлтэй, бөхийн түүхийг ариун байлгах үүрэгтэй баймаарсан.
Өчигдөр л гэхэд Ардчилсан хувьсгал ялсны 27 жилийн ойн бөх Монгол бөхийн өргөөнөө эхэлсэн. Бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг Монгол түмэн уран сайхан барилдааныг үзэж сэтгэл оюунаа баясгана хэмээн хүлээсэн ч талаар болов. Учир нь энэхүү барилдаанд хүч үзэх эрхэм дотор аварга, арслан, гарьд, заан цолтнууд зодоглосонгүй. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын харцага Ш.Уламбаяр, баруун жигүүрийг Улсын харцага А.Цацабшир магнайлан барилдаж байна.
“Ардчилсан нам төр барьж байхад аварга, арслангууд бүгд шахуу зодоглодог байлаа. Манай бөхчүүд ч аргагүй нам фракцийн хараат юм даа…” гэх шүүмжлэлийг 40 мянга гаруй гишүүнтэй “Монгол бөх” фэйсбүүк грүппт аль хэдийнэ өрнүүлээд амжжээ.
Нөгөө талаас бөхчүүдийн гаргасан энэхүү үйлдэлд иргэд Ардчилсан нам мөнгөгүй болсон учир бөхчүүдэд “унц муутай” байгаа юу хэмээн егөөдөв. Бөх хүний эр бяр насны хэмжээтэй, залуу цойлгон байгаа дээрээ “мөнгө унц” харахгүйгээр иргэдээ бясгаж чадахгүй бол “зодог тайл” хэмээн бухимдах иргэд ч цөөнгүй байгаа юм. Уг нь бөх хүн мөнгөөр бус, эр бяраараа барилдаж бөхийн түүхэндээ цагаан мөртэй л үлдвэл зүгээр санагдах юм.
Ямартай ч Монгол бөх улс төрийн нөлөөнд орж зохион байгуулалттайгаар ийнхүү ард түмнээ гонсойлгож байгаад иргэд цахим ертөнцөөр ихээхэн дургүйцлээ ирэлхийлээд байна. Бөх нь бөх шиг, улс төр нь улс төр шиг байх цагийг хүлээн байна гэх иргэд ч олон байна.
Б.Саран
Зочин · 2016/12/11
Дуламсүрнг нарын хэвлэлийн хурлыг үзсээн Ядруухан тайлбар хийж байгаа л байсан.Нямдорж нарын хэвлэлийн хурал шал өөр хийсэн ажилтай эмх цэгцтэй баримттай ёстой Ажлаа ч мэддэг хуулиа ч мэддэг хүн шиг ярилцлага өгч байгаа харагдсан шүү.
Зочин · 2016/12/11
өмхий хужаа нарын ой мойд очоод үхсэнээ хийнэ
зочин · 2016/12/10
МАН-д байгаа аврагуудаасаа айж бга бөчүүд чинь шал аймхай амьтад байдаг юм,
buhulz · 2016/12/10
nohoi sharvaach zan gargaj baihgui yu.
zochin · 2016/12/09
tom tsoltoi ni tsolondoo hurch barildahgui bna
zochin · 2016/12/09
Gol ni bai shagnal mongondoo baigaa yum
зочин · 2016/12/09
бөхийг муу хэлэх биш, үзэхээ л больчих хэрэгтэй ш дээ, дэмий юманд бухимдаж байхаар эрүүл агаарт гарч спортоор өөрсдөө хичээллэж стресээ тайлалдаа, хэдэн бүдүүн мах харж бухимдах албатай биш дээ, хүмүүс үзэхгүй болоод ирэхээр монгол бөх нэг бол бүр сөнөнө нэг бол эргээд шударга сайхан барилдаанаараа олон түмнээ баярлуулж эхэлнэ ...
zochin · 2016/12/09
muu hvmvvsiin oid bitgii warild zob shv de
Зочин · 2016/12/09
ардчилалынхан аймшигийн хувалзууд болсон
Зочин · 2016/12/09
Мөнгөгүй болсон учраас АРДЧЛАЛЫГ тоохоо байсан. Мөнгөө АРДЧЛАЛЫНХАН өөрсдөө идсэн учраас мөнгөгүй УЛС болсон
justin · 2016/12/09
Justin bibber usa d bga umuu
Зочин · 2016/12/09
BOX UZHEE BAIGAAAD HEDEN JIL BOLJ BNA DAVAA NAIMAALATSDAG JUDAGGUI YMAR CH SOEL BHGUI BUDUULEG IIM YMNUUDIIG UZHGUI SHUU.