Мэргэжлийн боксын рингэнд зургаан тулаан хийж, бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө буулгаж авсан Н.Төгсцогт өнөөдөр долоо дахь тулаанаа хийлээ.

“KING TUG”-ийн энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн боксчин Герман Мераз байсан юм.  улмаар Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, долоо дахь ялалтаа авлаа. Тэдний тулаан АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт  болсон юм. Сонирхуулахад, Н.Төгсцогтын өрсөлдөгч Герман Мераз нь 2005 оноос мэргэжлийн боксын рингэнд гарч эхэлсэн, 30 настай тамирчин бөгөөд нийт 95 тулаан хийснээс 55-д нь ялж (32 KO), 39 ялагдан (7 KO), нэг тэнцсэн үзүүлэлттэй, олон жилийн туршлагатай тамирчин юм байна.