Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын дипломат  ажилтанд зодуулан гэмтэл авсан С.Амармандах болсон хэрэг явдалын талаар мэдээлэл хийв. 

Тэрээр хэргийг тайлбарлахдаа “Би тэр гадаадын хүнийг огт танихгүй, үг сольж үзээгүй. Цэнгүүний үйл ажиллагаан дээр хэнтэй ч хэрэлдээгүй. Дуугаа дуулчихаад, найз нөхөдтэйгээ зурагаа авахуулчихаад гараад явж байтал над руу нэг хүн гэнэтхэн дайрсан, би гэнэтийн халдлагад өртсөн. Тэр хүнийг гадаад хүн гэж мэдээгүй. Ийм л гэнэтийн зүйл болсон.

Тэрбээр тав хоног шахуу ухаангүй эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн бөгөөд тухайн хэрэг болсон өдөр Хай Гитлер гэх мэтээр орос иргэдийг доромжлоогүй гэдгээ хэлсэн юм. Түүнчлэн түүнийг харанхуй өрөөнд хорьж, эмнэлэгт хүргээгүй удсан гэх мэт мэдээллийг үгүйсгэн  жирийн л өрөөнд олны нүднээс түр тусгаарлан хүмүүс анхаарал хандуулан эмнэлэгт хүргэсэн гэдгийг ярив. 

Мөн энэ хэргийн улмаас хоёр улсын хоорондын харилцаанд сэв суулгахгүй ёсгүй, нэг хүний халдлагаас болж орос ах нарыгаа битгий буруугаар бодоорой гэж уриалжээ. 

Гэмтэлийн хувьд тархинд цусны нөжрөл байгаа учир эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа гэв. Үүнээс гадна элдэв мөнгө нэхсэн гэх гүтгэлэгийг бүү тараагаач гэж тэрээр хүсчээ. 

Түүний ярьсан энэхүү мэдээллийг бид удахгүй дүрс бичлэгээр оруулах болно