Болор Шараа нэрээр Германы драмын урлагт хөл тавьж, Франкфуртын театрт ах дүү Гриммийн нэрэмжит жилийн хүрээнд тавьсан шинэ уран бүтээлд таван сарын турш гол дүр бүтээсэн жүжигчин бол Г.Ариунболор.

Тэрээр 10 настай байхдаа аав, ээжийгээ дагаж Берлинд амьдрах болсон энэ бүсгүй ахлах сургуулиа төгсөөд жүжигчний мэргэжлээр суралцаж, одоо багагүй амжилт гаргаж яваа аж. Тэрбээр Франкфуртэд амьдардаг гадаадынхны тухай өгүүлсэн “Frankfurt coincidences” буюу “Франкфуртын хувь заяа” киноны гол дүрд тоглож, энэ бүтээлээрээ Мюнхений кино наадмаас “Германы шилдэг залуу жүжигчин” , Нюрнбергийн наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртэж байжээ.







Жүжигчин Г.Ариунболор “LVA entertainment”, “Absolute Pictures” болон “Logic Film”-ийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн билээ. Тэрээр Монголынхоо нэрийг өндөрт өргөх хүсэлтэйн зэрэгцээ Монголын урлагийнхантайгаа холбоотой байхыг хүсдэг гэнэ.