Дөнгөж сая буюу 19:15 цагт Төв замд Цэцэг төвийн замын урд талд төв зам дээр явж  байсан 66-56 УНО улсын дугаартай суудлын автомашин шатлаа. Гал гарсанаас хойш ойролцоогоор 3-5 минутын дараа гал унтраах ангийнхан ирсэн бөгөөд галыг бүрэн унтраалаа. Галын шалтгаан тодорхойгүй байна.